Байгаль хамгаалах
“Монголын тул” сан...
Байгаль
хамгаалах
“Монголын
тул” сан нь голуудын сав газрын байгаль орчин, ургамал амьтны төрөл
зүйлийг хамгаалах, түүний дотор дэлхий дээрхи яргай загасны хамгийн
том төрөл болох тул загасыг хамгаалах үйл ажиллагаа явуулж байна.
Тул загас нь цэнгэг усны орчныг “тодорхойлогч хэмжүүр“ загас юм. ªºðººð
хэлбэл тул загас эрүүл байвал түүний амьдрах орчин болох ус цэнгэг,
бусад усны амьтад эрүүл, усаар тэтгэгдэж буй эко-орчин эрүүл цэвэр
байгааг мэдэж болох юм.
Байгаль хамгаалах “Монголын
тул” сан нь нутгийн иргэдийн амьжиргааны баталгаа, орон нутгийн
хөгжлийн үндэс болох сав газрын байгалийг хамгаалах, түүний дотор
усны нөөцийг зүй зохистойгоор ашиглан хамгаалаж, хойч үедээ
байгалиа унаган төрхөөр нь, усаа ариун тунгалагаар нь өвлүүлэн
үлдээхэд бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
|
Ìýäýý...
•
Эг-Үүрийн сав газрын
байгалийн нөөцийн менежментийн төлөвлөгөө
боловсруулахад шаардлагатай сав газрын нийгэм-эдийн засаг, бэлчээр
ашиглалтын судалгаа хийж улмаар бэлчээрийн зохистой ашиглалтын
зөвлөмж боловсрууллаа.
• Сав
газрын хэмжээнд
байгаль орчны хуулийн хэрэгжилтийг
сайжруулах
зорилгоор БХМТС-аас сумдын Засаг дарга нартай байгуулсан гэрээний
үндсэн дээр нийт 15 байгаль хамгаалагчийг цалинжуулан ажиллуулж,
уналгын морь, дүрэмт хувцасаар хангалаа. Мөн энэ ажлын хүрээнд 9
сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчдыг мотоцикл, 3 ээлжийн
дүрэмт хувцсаар хангалаа.
¯ðãýëæëýë... |